Tuesday, October 20, 2009

Essey

Би ирээдүйн эзэн

Хүслээс төрсөн хүмүүний заяа гэдэг зөвхөн надад зориулагдсан тавилан минь миний алдхан биеэ захирах, авч явах, хувь заяагаа ямар байхыг шийдэх гэх мэтчилэн эзэн байхын төлөө байдаг учраас би эх орондоо ирээдүйдээ эзэн болох эрхэм хариуцлагатай нэгэн ...

Бидний амьдрал хайраас эхлэлтэй, хайр нь эрэгтэй эмэгтэйн үгнээс эхлэлтэй, үгэнд бас эзэн гэж байдаг бас хэлсэн үгэндээ эзэн болж байж амьдрал, хайр, үр удам үргэлжилдэг.

Хэрвээ хүн амьдралдаа өдөр тутам эзэн болж чадаж байвал тэр хүн аз жаргалын алтан түлхүүрийг гартаа атган хайрыг хаа сайгүй үйлдэж , жинхэнэ ирээдүйн эзэн болж чаддаг.

Цаг хугацаа

Өнгөрсөн одоо ирээдүй гэсэн 3 цаглалд хорвоо ертөнц эргэдэг. Учир нь манай глактик ертөнц тэр аяараа 3 хэмжигдэхүүнт ороомог хөдөлгөөний бодит илрэл бөгөөд нүдэнд үзэгдэх өчүүхэн эгэл хэсгээс эхлээд нарны аймаг,өөр олон гаригсын бүлгүүд бүгдээрээ л эргэлдэж байдаг тухай бид физик, астрономийн шинжлэх ухаанд тайлбарласныг үзсэн.

3-ийн тоо гэдэг бол миний эргэн тойронд хаа сайгүй эргэлдэж байгаа юмс үзэгдлийн түгээмэл илэрхийлэл болж байдаг ба Монголын ухаант мэргэн өвгөд хойч үедээ ертөнцийн 3 гэсэн үнэнийг бас үлдээсэн байдаг. Цаг хугацаа гэдэг бол өнгөрсөнөөс өнөөдрийг дайран,ирээдүйг чиглэн урсаж буй аугаа хүчин, хэн ч захирч зогсоож чадахгүй маш том субьект хүчин. Гэхдээ хэзээ нэгэн цагт эхэлж, үргэлжилсээр над дээр болон бидний үед хүрэлцэн ирээд байна.

Хүмүүс

Хамгийн чухал нь хүний амьтанаас ялгагдах хамгийн гол шинж нь мөрөөдөх, ирээдүй рүү чиглэн амьдарч байгаагаа ухаарч зөгнөх зөн совинтой байдагт л оршдог. Гэтэл харамсалтай нь өнөөгийн хүмүүс бид өөрсдийн ирээдүйгээ чиглэн амьдрах бус харин зөвхөн өнөөдрийг харж өнөөдөртөө л амьдарч байгаа нь харамсалтай байгаа. Өнгөрсөн үеийн хүмүүсийн ирээдүй цаг дээр бид тэдний хүсэл мөрөөдлийн биелэлийг амсаж бас ирээдүйгээ ямар байх бол хэмээн мөрөөдөж зөгнөн амьдарч байгаа нь үнэн гэлтэй.

Сайхан амьдрал

Бодол минь амьд байвал заавал үйлдэл хийж ирээдүйгээ эзэмшихийн утга учрыг ирээдүйдээ сайхан амьдрах нийгмийг, эрүүл экологийн орчныг, биенээ хайрлан хүндлэн амьдрах харилцааг, хүмүүс аль ч төвшинд биенээ хуурахгүй үнэнээр орших улсыг өвлүүлэхийн тулд одоо цагтаа залуу насандаа суралцаж, омголон идэртээ эх орон ард түмэндээ бүтээж, оройн шүүдэр буухын алдад харамсалгүй налайж амьдрахыг хүсч байна. Амьдрах ч болно та бүхэн бүгдээрээ харах болно. Би чадна гэдэг бол -миний итгэл- Тиймээ өнгөрсний үргэлжлэл ирээдүйн эхлэл.

ХУМСЫН ЧИНЭЭХЭН НАР
Өвөөгийн цээж давхаргагүй гэрт хүн ярих шиг дүнгэнэнэ. Хумсын чинээхэн нар тоононы дааганаас мултарч ядна. Өвөө тэр холоос сульдсан зүрхнээс дуугарна.
- Хүү адуугаа олоо болуу? адуу тургилахыг сонсох юмсан... гээд хэлсэн хэдэн үгэндээ хахах мэт дуугүй болов.
Ашгүй уяан дээр дөрөө дуугарч адуу гүнгэнэн үүрсэв. Өвөө бүтээсэн өрх шиг хүнд зовхио дааж ядан инээж
-Хүү ирэв үү? Адуугаа олоо болуу? гэх нь түрүүчийнхээс тод дуулдав. Гарч хараагүй байж би,...
-Тийм байнаа. Ах ирж байна. Адуугаа олчихож ... гэж санаандгүй цээжний бангаар хэлчихлээ...
Өвөө -Өө ашгүй дээ гээд гүнзгий амьсгал татлаа... Сумын эмч орж ирүүтээ баруун хатавчинд цагаан нөмрөгөө өмсч гарлаа... Хумсын чинээхэн нар тоонон дааганаас нисэв.

АЛЧУУР ЗАНГИДСАН ХУУР
Өвөө өөд болоод сар гаруй боллоо. Гэрийн хойморт байдаг хуурны ногоон халзан морин толгойг эгчийн алчуураар боогоод бас л сар гаруй боллоо. Говьчуул хуурын нүдэнд гуниг унагаахгүй гэж ингэж гашууддаг заншилтай. Долоон долоо дөчин ес хоног бооно.
Нэг өглөө зүүн хамар дээгүүр улаан тугтай машин гарч ирлээ. Манай гадаа тоосоор тургин зогсуут хэдэн хүн бууж ирлээ... Цай цүү болсны дараа нь том сийрсэн малгайтай, нүдний тас хар шилтэй ах надад, -За хүү дэгдчих, Урлагийн бригад ирлээ гээд айл саахалтынхынхнаа хөөгөөд ир гэлээ...Орж ирснээсээ хойш туж нүүрээ будсан гоё эгч нөгөө сийрсэн малгайтай ахад хандаж, -Найруулагчаа Би ямар дуугаа дуулах юм бэ? гэж зузаан уруулаа бөмбөлзүүлэн дуугарав. Нөгөө өндөр ах, -Өө ашгүй хууртай айл байна... гэснээ ухасхийн хоймор байсан хуурыг шүүрэн авах зуураа –Бас алчуур боочихсон нандин эд байхнээ... гээд алчуурыг нь хуу татахад, хуурын ногоон халзан морин толгойн том аягатай нүд дүүрэн нулимс нь эгшиж амжаагүй харагдав.

Оцон шувуу ба Монгол

Монгол хүн ч маргахын аргагүй адилхан амьдралтай билээ. Оцон шувуу хахир өвлийн хүйтэн, хар цасны хайрууд даарахыг тэвчин, өлсөж цангах зовлонг огоорч, өөрийн биеэ гаргуунд хаяaд өндгөө дарж, нэг хором цурам хийлгүй, нэг агшин ч алдаа гаргахгүйг хичээн байж алаг хорвоод амилан ирэх өндгөө дулаацуулна. Өндөг нэг л хором даарчихвал мөнхөд хөрнө. Үрээ тээсэн ч ар гэрийн айхтар том ачааны өмнө борив бохиc xийлгүй, сэтгэл харилгүй гүрийдэг монгол бүсгүйчүүд бас бий. Өмнөд мөсөн далай мэт Монголын хөлдүү амьдралд хэт ядарснаас, даарснаас, их ачаалалд түүртcэнээс өвчин эмгэг олох, үр зулбах нь бас олонтой. Айл гэрийн хамаг ачаа монгол бүсгүйн нуруун дээр явдаг болохоор аргагүй биз ээ. Гай газар дороос гэгчээр оцон шувуунд дайсан мундахгүй. Скуа гэгч махчин шувуу оцон шувууг аргалж, сандаргаж, нервитүүлж байгаад өндгийг салган идэхийг бодно. Дэгдээхэй нь өсч торниж байхад анхаарлыг нь саринуулж, шүүрч аваад арилах нь аймшигтай. Үрээ алдсан оцон шувууны уй гашуу болох нь нэн өрөвдөлтэй. Монголын өндөрлөгийн хүйтэн өвлийг дагаад ханиад томуу элбэгших нь бага насны хүүхдэд нэн халгаатай.

Бүсгүйчүүд

Монгол бүсгүйчүүдийн хувьд байдал бүр эмзэг байна. Хэзээ хэн нь хэлсэн юм бэ бүү мэд, Монгол ардын зүйр үгэнд “Харьд одсон эм, хаданд харавсан сум лугаа” гэдэг болохоор тэднээс нэлээд олон нь эргэж буцалгүй харийн бэр болно. Бусад үндэстэн энэ эмзэг асуудалд туйлын болгоомжтой хандаж, нарийн бодлогоор охид бүсгүйчүүдээ хамгаалдаг. Харин Монгол үндэстэнд тийм тархлаа алга мэт. Бүр “дайран дээр нь давc үрэв” гэгчээр ийм байдалд орсон бүсгүйчүүдээ нэмээд адлaх шинжтэй. Эл байдал улам даaмжирсаар ирээдүйд Монгол гэгээ илүү ихээр бүүдийх вий. Үүнийг жижиг үндэстэний томоохон зовлон гэлтэй.

Шидэт ертөнц

Миний багын төсөөллөөр эх орон бол тэнгэр, толгод хоёр байжээ. Эдүгээ он жил улирч, сайхан юм бүхэнд эх орон шингэсэн гэж би итгэдэг боллоо. Зөрж буй сайхан бүсгүйд эх орны нуугдмал дүр бий бөгөөд, түүний хэвлийд хөдөлж эхэлсэн хүүхэд одод ертөнцтэй холбоотой, салхи шуургыг мэдэрч буй гэдэгт үл эргэлзэнэ. Сансрын хураангуйлсан биет бүсгүй хүний хэвлийд торниж буй нялх үр оддын тохиоллоор бүтэн бүрэлдэхийн ид хавийг эдэлж, эхийн нь алхаанд цаг мөч агшин хэмжигдэхүй, хожмын өдөр хоёр хөл дээрээ бат зогсож, хязгааргүй орон зайн нээлтэй уудамд од мичид анивчихыг ширтэх хөвгүүнийг нь би миний болоод хүн төрөлхтний үр гэж мэдмүү!

Навч

Миний өмнө зулзган улиас навчсаа сэрчигнүүлэн найгалзана. Энэ модонд ч эх орон оршиж буй агаад, навчис бүхэн нь намайг эх орны нүдээр харж байна. Бүх хүнд оршиж буй тэнгэрлэг хүчийг эх орон гэмүү. Хүн төрөлхтний мөрөөдөл дүрслэлийн хамгийн гэрэлт дүр нь Эх орон байлаа. Түүнд л хамаг сайн сайхнаа шингээн бодож, хүслээрээ энэрэнгүй их үнэнийг бий болгон, түүндээ тэмүүлж, тэмүүлэл нь хүнийг бурханлиг болгодог байв.

Уул

Алтан-Овоо бол үнэхээр амилсан уул юм. Энэ уулыг хүн ард хэдэн зуун жил дараалан хайрлан биширч, тэрхүү олон зуун мянган хүний бодол санаа нэгэн цэг-энэ уул дээр төвлөрөн, хүн бүхний итгэп, хүсэл түүнд шингэж, ийнхүү энгийн нэг уулнаас Эх орноо хайрлах хайр болтлоо бэлтгэгджээ. Євөг дээдэс минь дэмий ч нэг энэ уулыг тахиж шүтээгүй ээ!
Тэд нэг л юманд хайраа шингээх ёстой байсан юм! Бидэнд ирэх ёстой тэр мөнх хайрын бэлгэдэл нь Дарьгангын Алтан-Овоо буюу.

Цагаан дарь эх

Эрт цагт нэгэн банди Баруун зууд эрдэм сурахаар одохуй доор, төрүүлж өсгөсөн эх нь Цагаан дарь эх бурхан бүтээлгэж ирэхийг захижээ. Хүү чанад нутагт ном гүйцээгээд эргэх цагтаа эхийн захиасыг умартан, гагцхүү гэрийн гадаа ирсэн доор гэв гэнэт санав. Буцъя гэвч хожимджээ. Эхийн хүслийг эс гүйцэтгэсэн тул нүүр учрах хэцүү, ийн олбиргон бодолд автан газар ширттэл бөөрөнхий цагаан чулуу үзэгдэв.
Хүүгийн дотор нэгэн бодол гялсхийх зуур нөгөөх чулууг яаран шүүрч, хив хадагт сайтар ороогоод өвөртлөв. Ингээд уулзасны эцэст эхийн захиасыг биеүүлэв хэмээн хуурч, нөгөөх хадагт боолттой чулууг өгчээ. <<Ээж минь үүнийг хэзээ ч задалж үл болно>> хэмээн хатуу захив.

Эх орон

Эх орныхоо гоо сайхны оргилд хүрэх зам маань байгаль ээж буюу. Байгалд хүрэх зам маань дотоод сэтгэлийн дээд зэргийн ариутгал буюу. Оюун санааны дээд үнэнд хүрэх замыг зөв үйл, зөв сэтгэлээр засмуу.
Аугаа их Сүхбаатар, Занабазар, Нацагдоржийг төрүүлэх бэлтгэл мянга мянган жилийн турш үргэлжилсэн ажгуу. Хэрвээ хүнд авьяас билиг буй аваас түүгээр бардах юун. Тэр нь түүнийх бус бөгөөд, түүгээр дамжуулан эх орон минь бусдад үйлчлэх шат буюу.

Дээрэмчид

Хєєрхий ядарсан эмгэ­нийг нэгэн балмад этгээд гэгээн цагаан єдрєєр дээрэм­дээд зугтаасан байна. Мєн л тєрєлх совиндоо хєтлєгдсєн монгол залуус дээрэмчнийг хєєн барьж аваад цагдаад тушаажээ. Єєрснєє цагдаа­гаас нуугдах шалтгаангvй байсан тул гэмт этгээдийг чихдээд очсон байна. Єрнє, дорногvй бидний хvн чанар, сайхан сэтгэлийг гайхаж байна. Бидэнд сайн сайхан юм юутай олон. Хэдийгээр гадаа­дад энхийг сахиулахаар явуул­­сан дайчид нь нэгний­хээ юм зорж байсан тонго­рогон дээр гурав, дєрєв дахиж уначихаад ирдэг ч гэсэн. Дарга удирдагч нар нь ан­дуурамтгай, улсын ба ами­ны­хаа тvрийвчийг ялгахаа боль­чихдог ч гэсэн хvн амын vндсэн натур нь гэгээн бо­лоод єгєємєр. Тал нутагтаа эрх дураараа єссєн монгол­чууд бид ядуу дорой нэгэндээ дээрэлхэхийг vнэхээр тэвч­дэг­гvй.

Өмгөөлөл

Уудам тэнvvн нутагтаа бие биеэсээ болоод засаг захиргаанаасаа, шvv­хээ­сээ, мєрдєн, шоронгоосоо хол амьдардаг хvмvvс али­ваа асуудлыг газар дээр нь шийдээд явах нь амьдралд илvv нийцтэй байснаас vvдэл­­тэй байж мэднэ. Хэн нэгнийг гомдоож байгаа этгээ­дийг дор нь залхаагаад, єм­гєє­лєл хэрэгтэйд нь тэр даруй ємгєєлєл vзvvлээд, тайтга­рал хэрэгтэй нэгийг нь газар дээр нь тайтгаруулаад явж байна гэсэн vг. Хэрvvл мар­гаан, гомдол, нэхлийг засаг захиргааны журмаар шийднэ гэвэл наанадаж орон зайн, цаанадаж цаг хугацааны бэрх­­шээл гарна.

Эх нутаг

Том нутагтаа тоо нь цєє­хvvлээ явсан монголчуудад хvн хамгийн vнэтэй капитал байсан. Хvнийг хэзээ ч удам гарал, бутач, хууль бус тєрс­нєєр нь гадуурхдаггvй. Хvнийг vргэлж эн тэгш vзэн “эрдэнэт хvмvvн” хэмээн дээдлэн нэрлэдэг. Хэдийгээр дундын бизнес, дундын эрх гэхээр юм хотынхныг бодвол хамаагvй багатай нvvдэлчид харилцан хамаарлаар багатай нь vнэн боловч бие биедээ тусламтгай чанар нь гээгдсэнгvй. Хvн хvчний тусламж, дэмжлэг vргэлж тэдэнд хэрэг болдог байж. Гэрээ ачаалж, малаа хяргаж байгаа айлын гадуур зvгээр єнгєрєєд явчихыг ёс бус гэж vзнэ. Заавал ачаа таталцаж, vгvйдээ ганц хонь хяргаж єгєєд мордохыг vvргээ гэж vзнэ. Бие биеэсээ vл хамааран мєрєє хєєж амь­дардаг тул эрх ашгийн нэгдэл­тэй байж чаддаггvй сул тал­тай ч хvнийг гэсэн хvний унаган энэ чанараа бид одоо ч хадгалсаар байгаа.

Шудрага ёс

Хvч дорой нэгнээ зєнгєє­рєє хамгаалдаг хvний хам­гийн нандин чанар нь хотшин иргэншихийн хэрээр хувиран єєрчлєгддєг байна. Огт алга болчихож байгаа ч юм биш. Дорой буурайг ємгєєлєх, цадиггvй амьтасыг залхаах хуультай болж, тvvнийгээ гvйцэтгэх байгууллага ч бодож олжээ. Хvн зодсон этгээдийг газар дээр нь нэв­ширтэл балбах замаар шу­дарга ёсыг хэрэгжvvлээд цємєєрєє уужуу амьсгалан харихаа больсон байна. Зод­сон зодуулсан талын гэм бурууг нарийн шvvх ба хэ­рэгт­нийг залхаан хохирог­чийн бах тавыг хангах талаас илvv учирсан хохирлыг бараг­дуулах талыг чухалчлах болж гэхчилэнгээр єєрчлєгджээ.

Иргэншил

Хотшин иргэнших явцад хувь хvмvvс ємч хєрєнгєтэй, болж хvчир­хэгжжээ. Иргэншил гэдэг нь ерєєсєє хувь хvнийг нийг­мээс илvv хvчирхэг болгодог механизм ажгуу. Хувь хvн хvчирхэг, халдашгvй vлгэр­лэвэл тусгаар улсын байдал­тай болоод ирэхийн хэрээр бие биеэсээ зайгаа барьдаг аж. Хэрвээ хээр талд нэг хvн хэвтэж байвал тааралдсан нэгэн заавал очиж тvvнд тусламж хэрэгтэй эсэхийг асууна. Асуугаад зогсохгvй хээр ганцаар нь хэвтvvлэхгvй байх бvхий л арга хэмжээг авна. Харин хот газар тэгэх­гvй. Хvн муухай бол­сон доо ч биш. Єєрийнх нь эрх ашгийг зєрчилгvйгээр гуд­манд унтаж байгаа хvнийг оролдох, яагаад ингэж бай­гааг асуух нь наад зах нь тэрхvv хэвтэгчийн дотоод асуудалд хєндлєнгєєс оролц­сон хэрэг болно.

Ирээдvйд

Нар аль хэдийн тэнгэр голлож, зулай халцлах шахам тєєнєн, улаанаараа эргэсэн шороо манаран, хавийн хvмvvс элгээрээ газар мєлхєнє. Осолдохгvй хотын тєв гэсэндээ шороо дэлдэх нь арай бага. Хотын дэлгvvрийн гадаа битон, литрийн сав барьсан хvмvvс очерлон “Ус” гэгч ойрд барааг нь хараагvй шингэн зvйлийг авах гэж дугаарлан зогсоно. Дэлгvvрийн хаяган дээр “1 литр ус - 10000 тєг, 1 хvнд 10 литр” хэмээн бичжээ. Хєдєє тал нутаг хvн, мал, амьтан бvр зvлэг ч vгvй эзгvй хоосон шороон талаар дvvрчээ. Зуны нарны халууныг ч хэлэх vv! Усгvй ам цангахын зовлонг ч хэлэх vv! Энэ єрєвдмєєр дvр зураг бvхий улс гvрнийг Монгол улс хэмээн нэрлэж, нийслэлийг нь Улаанбаатар гэж байсан цаг саяхан.

Бензин

Яаж бензиний vнийг тогтоох вэ? гэж ирээд л сандралдаж байгааг нь харвал тэр усаар чиш бензинээр тэжээгддэг бололтой. Тийм л байх нь. Аягvй бол зvрхнийх нь оронд мотор байгаа биз. Уг нь амьд бие хойно амь сэлбэх усаа vнэгvй байгаа дээр нь тордох нь зvйтэй. vнэд орвол бензин ч яамай байнаа. vсрээд л машингvй явган явна биз. Эцэг євгєд минь тариа тарьж, усаа уугаад л vхээгvй л байлтай. Ер нь энх тунх, уух унд газар нутагтайгаа байсан цагт vхэхгvй. Хvн тєрєлхтєн соёлыг хєгжvvлэх хэтрэх цагт соёл нь эргээд єєрсдийг нь устганаа гэж! Соёл ингэж их хєгжиж, атга шороо vнэд орж, мод бутаа тайраагvй, газар шороогоо ингэж их хєндєєгvй байсан бол хvн тєрєлхтєн малаа маллаж байгалиасаа хишиг хvртэж, тааваараа элбэг дэлбэг байх байсан биз. Магадгvй уулыг нvцгэлж, усыг ширгээгээд эхлэхээр нь байгаль эх хишиг буянаа хураасан ч байж магад. єгснийхєє хэрээр эргvvлээд хумьж эхэлж байна.

Орхон бид 2

Орхон бид 2 тэр шөнө учирсан юм.Халуу дүүгсэн түүнийхээ биеийг тэврэн, хүчирхэг гарт нь тэврүүлж хэвтэхдээ аз жаргал гэдгийг жинхэнэ утгаар нь анх удаа мэдэрч билээ.Өмнө нь учирч байсан эрчүүд түүний хажууд балчирхан хөвгүүд байжээ.Эмэгтэй хүний хүсэл тачаал ингэтлээ хөдөлж, сэрэл мэдрэмж туйлдаа хүрч мансуурч болдог юм гэж би бодож байсан ч гүй.Тэр л шөнө бид2 нэгэн биед уусч, миний бие сэтгэл хаантай болсон юм.Гэвч тэр намайг хатнаа ч болгосонгүй боолоо ч болгосонгүй... . Тэр өдрөөс хойш Янжмаагийн бишүүрхэл алга болж ажил дээрээ ч тэр Орхоноос холдох дургүй болов.Түүнд нь Орхон бяц.хан дургүйлхэж ажил амьдралаа салгая гэх мэтийн үг цухуйлгах болж түүнд нь Янжмаа туйлгүй гомдон дуугаа хураан уулзахгүй хэд хоног гүрийх боловч гэгээ татан мишээх түүнийхээ царайг харан,удаанаар баргилтах хоолойг нь сонсон 2лаа амтлан жаргах мөчөө санахаар удаан тэвчинэ гэж үгүй.Гэвч яагаад үе үе өнөөх даруухан нүдэнд дулаахан залуу санаанд нь ороод байдгийг тэр даанч мэдэхгүй.

Би хэн бэ?
Дэлхий дээр зургаан тэр бум хүмүүн уйлж, инээж, уншиж, бичиж, дуулж, бүжиглэж, бодож, сэтгэж, алдаж, онож… амьдарсаар. Энэ олны дундаас өөрийгөө бас бусдыг мэдрэн амьдрана гэдэг сонирхолтой бөгөөд их авъяас шаардсан хэрэг бололтой. Би, оршин байна гэдэг юутай аз вэ? Хэнээс ч, юунаас ч хараат бус сэтгэж чадаж байгаа нь хэний өгсөн, эсвэл хаанаас ирсэн шагнал вэ? Юу дуртайгаа бодож, мөрөөдөж чадна гэдэг хязгааргүй сайхан.

Би эссэ

Эссэ гэдгийн утга учрыг сайтар ойлгоогүй тохиолдолд эссэ бичихийн тухай санахын ч хэрэггүй биз ээ. Үүнийг ойлгохын тулд эхлээд нь хүн төрөлхтний нийгэмшин амьдрах болсны цаад шалтгаан тийш анхаарлаа хандуулъя. Нийгмээрээр амьдрах нь юугаараа давуутай вэ? Олуулаа байхын гол давуу тал нь бие биетэйгээ мэдээлэл солилцсны дүнд бүгдээрээ хөгжиж байдагт оршдог байна. Тэгэхээр ийнхүү мэдээлэл солилцохын тулд, мөн өөрийгөө бусдад илэрхийлэх, өөрийн үзэл бодлыг ойлгуулахын тулд хэл яриа бий болсон билээ. Харин бидний авч үзэж буй үндсэн асуудал болох эссэг агуулдаг бичгийн хэлний хувьд бол харьцангуй сүүлд үүссэн боловч бас л хүмүүсийн харилцааны хэлбэр юм. Товчхондоо эссэ бол “Хүн хүндээ өөрийн үзэл бодол болон сэтгэлийн хөдлөлөө илэрхийлэхэд зориулагдсан бичгийн хэлний нэгэн хэлбэр юм.” Бидний өдөр тутмын амьдралд тааралдаж байдаг бусад бичгийн хэлнүүд буюу лекц, сонингийн мэдээ зэргээс ялгарах онцлог нь гэвэл эссэ бол чиний өөрийн үзэл бодлыг илэрхийлэх боломж гэдэг утгаараа илүү ойр дөхөм давуу талтай байдаг. Өөрөөр хэлбэл, эссэ бол бидний уур хүрэм дайсан байх зүйл биш харин ч бидний хамгийн ойрын анд нөхөр болох учиртай.

Эх хүний зовлон

10 сар тээсэн өөрийн биений нэг хэсэг болох үрээ одоо алтан хэвлээсээ унагаж хувь хүн болгохын төлөө бие сэтгэлйинхээ бүх хүч чадлыг шавхан тэмцэж байгаа эх эмч нарыг сандаргаж эхэллээ.Хүн бүхний төлөвлөснөөр аль уржигдар төрчих ёстой байсан нярай одоо хүртэл хэвлээсээ салахгүй тэр ч байтугай хоёр яс салах ямар ч шинж тэмдэггүй атлаа эхийнх нь бие бүхэл өдөржин яг л төрж буй мэт өвдө шаналах нь зовлонтой.Сараа хүүхэн хэтэрхий аймшигтай өвдөлтөөс болж тасралтгүй урсах нулимсаа залгилан амьнаасаа ч илүү хайрлан хэвлийдээ тээсэн үрдээ сэтгэлийнхээ гүнд бяц.хан гомдож байлаа.Яаж чамайг хайрлаж тээлээ дээ,хүн бүхэн хориглож байхад яаж зүтгэж байж чамайг авч үлдлээ дээ,тэгэхэд чи намайг ингэж зовоож байдаг...Гэвч яаж ч гомдсон чамайг тээдэггүй байж гэж бодож чадахгүй байлаа.Өнгөрсөн амьдралдаа тэр үргэлж сэтгэл хангалуун
бус амьдрана.Олдсон сайхан боломж бүрийг өөрийн хий хоосон мөрөөдлөөс болж замхруулан алдсан гэж бодохуйяа сэтгэл нь нэн бэрхээр өвдөнө.Энэ хүүхэд миний дутууг нөхөх ёстой.Алдар нэр,амжилт бүтээл энэ хүүхдийг үүрд дагах ёстой....Ээ бурхан минь яасан айхтар өвтгөнө вэ чи ээжийгээ....

Миний хүү

Амралтын өдрөөр зурагт үзэнгээ гэрээ цэвэрлэж байсан Сарааг харсан зүйл нь ухааныг нь алдтал айлгав.6н настай хүү нь ундааны лааз цоо ширтэн сууж байлаа.
-Онхү!"Хүү бондгос/хийн цочиход ширээн дээр байсан лааз өнхрөн унасныг Сараа анзаарах сөхөө байсангүй..
-Чи сая юу харж байв?"Өөрийг нь ширүүхэн харах нь тоотой ээжийнх нь хөмсөг нь зангиран хоолой нь чичрэн нэг л өөр байгааг хараад гайхсан хүү ундааны лааз харах нь юу нь бурууг ойлгосонгүй.
-Лааз."Сараа гүйн ирж хүүгээ барьж аван хэд сэгсрээд
-Хэзээ ч хэзээ ч ундааны лаазыг ширтэж болохгүй ойлгож байна уу?Хэзээ ч лаазыг нүдээрээ хөдөлгөнө гэж бодож болохгүй!Ойлгож байна уу Онхү!"өөр рүү нь хүн хашгирах чангаар нэрийг нь дуудахад хамгийн дургүй хүү дурамжханаар толгой дохив.Хүү хэзээ ч ээжийнхээ өөдөөс хэдэрлэж,нялх бага хүүхдийн зангаар чихэр жимс нэхэн уйлж байсан удаагүй бөгөөд тэр ч байтугай ганц/хан удаа ч болохнээ харж байгаагүй аавыгаа асуун ээжийгээ зовоож байсан удаа нэгээхэн бээр ч үгүй билээ.Гэвч хүү ээж нь яаж өөрийнх нь яг бодож байсан зүйлийг таав гэдгийг ойлгосонгүй,мөн бодол нь амжилттай болсоныг хараад магтан сайшаасангүйд бяц/хан гомдсон ч дахиж ундааны лааз ширтэж хайртай ээжийгээ уурлуулахгүй гэдгээ дотроо хатуу амлалаа...
-Миний хүү өрөөндөө орж хичээлээ давтдаа.
-Ээжээ өнөөдөр бүтэн сайн өдөр шүүдээ.Та намайг бүтэн сайнд гадаа тоглох эсвэл зурагт үзэхийг зөвшөөрдөг шүүдээ.
-Өнөөдөр чи ээжийгээ уурлуулсан болохоор чамайг зурагт үзэх эрхийг чинь хасч шийтгэлээ."Сараа тайлаад шидчихсэн бээлийгээ өмсөөд үргэлжлүүлэн хивсээ угаатал Онхү хойноос нь ирээд тэвэрчихэв.
-Ээжээ уучлаарай.Дахиж таныг уурлуулахгүй ээ."Сараагийн нүдийг нулимс бүрхэн авч өөрөөсөө учиргүй их ичив.Эвий нялх амьтан юу л мэдэж намайг уурлуулахав дээ.Зүгээр байсан хүүгээ учиргүй загнаад...."Огцом эргэн хүүгээ тэврээд
-Миний хүү,миний хүү..Чи минь л миний ганц онцгой зүйл.Хорвоод бүтээсэн ганц онцгой бүтээл минь...
-Ээжээ би онцгой хүн юмуу?"Сараагийн шалны алчуур гараас нь алдууран уналаа...

No comments:

Post a Comment